Онц байдлын хугацааг ирэх он хүртэл сунгана

Францын Ницца хотноо гарсан халдлагатай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд онц байдлын хугацааг 90 хоногоор сунгасан билээ.
Тэгвэл Ерөнхийлөгч иргэдтэй уулзах үеэрээ “Засгийн газар онц байдлын хугацааг нэмэхээр хэлэлцэж байна. Онц байдлын хугацааг ирэх оны нэгдүгээр сар хүртэл сунгах төлөвлөгөөтэй байна. Энэ хугацаанд цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангах болно. Мөн цагдаагийнхан террористуудтай тэмцэнэ” гэж хэлжээ.
Парис хотноо гарсан халдлагын дараа Олланд орон даяар онц байдал зарласан билээ. Энэ хугацаанд онц байдлын хугацааг хоёр удаа сунгасан юм.
Засгийн газар энэ амралтын өдрөөс өмнө онц байдлын хугацааг сунгах баримт бичгийг батлах гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ