Рио хотыг дахин заналхийллээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл ирэх сарын 5-нд зуны олимпийн наадам эхлэх Бразилийн Рио Де Женейро хотноо халдлага үйлдэнэ хэмээн удаа дараа заналхийлсэн билээ. Тус бүлэглэл өчигдөр твиттер хуудсаараа дамжуулан “Рио хот бидний овоо хараанд байгаа” хэмээн жиргэжээ.

 

Хэт даврагчид өмнө нь Рио Де Женейро хотноо байрлах Есүс Христийн хөшөөг устгана хэмээн заналхийлсэн билээ. Тэгвэл хэт даврагчдын дээрх сүрдүүлгээс тамирчид болон жуулчдыг айхгүй байхыг Бразилийн Тагнуулын байгууллагаас мэдээлсэн байна.

 

“Олимпийн наадмын үеэр ямар нэгэн террорист халдлага гарахаас урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Тагнуулын байгууллагынхан бүх газар хяналтаа тавьж ажиллаж буй учир иргэдийг айхгүй байхыг хүсье” гэж мэдэгджээ.

 

Олимпийн наадмын үеэр Рио хотод 85 мянган цагдаа хамгаалалтад гарах аж.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ