Францад халдана хэмээн заналхийлжээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 8.6 секунд үргэлжлэх видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Бичлэгт нүүрээ хар алчуураар халхалсан хэт даврагч “Францад бид дахин очих болно. Парис, Ницца хотноо гарсан халдлагыг хэд дахин үржүүлсэн том хэмжээний халдлага тун удахгүй Францын хаа нэгэнтээ болно. Бид энэхүү халдлагаар 100 бус 1000 хүнийг хөнөөх туйлын зорилготой байна. Бид зорилгоо биелүүлэх болно. Бид Парис болон Ницца хотноо халдсан гэдгийг бүү март” гэж хэлжээ.
Тэрбээр ийнхүү хэлснийхээ дараа барьцаанд байсан хоёр иргэнийг хөнөөсөн байна. Уг сүрдүүлгийн бичлэгийн дараа Францын эрх баригчид ард түмнээ айж сандрахгүй байхыг уриалж, тагнуулын байгууллага болон цагдаа нар иргэдийн аюулгүй байдлыг хангана ажиллах болно гэжээ.
Ницца хотноо гарсан халдлагын дараа Ерөнхийлөгч Франсуа Олланд орон даяар тогтоосон онц байдлынхаа хугацааг ирэх оны хоёрдугаар сар хүртэл сунгасан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ