Тереса Май францад ирлээ

img

Их Британийн шинэхэн Ерөнхий сайд Тереса Май Германд улсад хийсэн ажлын айлчлалаа өндөрлүүлж, Франц улсад хүрэлцэн ирсэн талаар “www.dailymail.co.uk” дамжуулжээ. Ерөнхий сайд айлчлалынхаа эхэнд Ницца хотноо гарсан халдлагаар амиа алдагсдад гүнээ эмгэнэл илэрхийлжээ. Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзах үеэрээ тэрбээр “Бид хамтын хүчээр терроризмтэй тэмцэх хэрэгтэй” гэж хэлсэн байна.

 

Удирдагчид мөн Британид зохион байгуулагдсан Европын холбооноос гарах бүх нийтийн санал асуулгын талаар ярилцжээ. Олланд “Одоо хүртэл британичуудын шийдвэр намайг цочирдуулсан хэвээр байна. Британи бол Европын холбоонд заавал байх ёстой гүрэн” гэж мэдэгджээ.

 

Тереса “Бид британичуудын шийдвэрийг хүндэтгэх ёстой” гэсэн байна. Бүх нийтийн санал асуулгад оролцсон нийт иргэдийн 52 хувь нь Британийг Европын холбооноос гарахыг дэмжсэн билээ.  Ерөнхий сайдын дараагийн зогсоол Австри улс юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ