Үлдсэн ялаа эх орондоо эдэлнэ

img

Хятад улсаас шилжүүлэн авсан ялтан О-гийн үлдсэн ялыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 192-р зүйлийн 192.3.1, 192.3.5 дахь хэсэгт заасан ялын хэмжээнд дүйцүүлэх асуудлыг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэн, шийдвэрлэсэн байна. 

 

Монгол Улсын иргэн О-нь 2007 онд БНХАУ-ын Юун Нан мужаас Бээжин рүү бусадтай бүлэглэн их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэсэн хэрэг үйлдэж, БНХАУ-ын Бээжин хотын Хоёрдугаар дунд шатны шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн шийтгэх тогтоолоор 15 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.


Тэрбээр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотын I Хорих ангид 9 жил хорих ял эдэлсэн бөгөөд үлдсэн ялаа эх орондоо үргэлжлүүлэн эдлэх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий прокурорт гаргасныг хүлээн авч шийдвэрлэлээ. 


О-г өнгөрсөн зургаадугаар сарын 24-ны өдөр хоёр улсын ялтан шилжүүлэх гэрээний дагуу эх оронд нь шилжүүлэн авчээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
shuuhiin shiidver guitsetgeh gazar tulhuu uureg ogvol gerch hohirohgui dur haragdaad
2016-07-22