Будааны тусламжтай хуян хөөрөхийг зогсоох арга

Хуян хөөрөх, нуруу хөших, хэвлий хэсгээр хатгах үед элбэг тохиолддог. Та энэ үед эм болон бариа засал хийлгэхгүйгээр гэрийн нөхцөлд дээрх бүх асуудлыг шийдэх боломжтой. Танд оймс болон будаа байхад л хангалттай. Энэ талаар “www.wikihow.com” мэдээллээ.
Алхам №1
Танд цэвэрхэн нэг ширхэг оймс болон 500 грамм будаа байхад л хангалттай.
Алхам №2
Будаагаа оймс руугаа хий.
Алхам №3
Будаа асгарахаас болгоомжлож та оймсныхоо амыг сайн боож, баглах хэрэгтэй.
Алхам №4
Будаагаа печь буюу халаагчинд хий. Үргэлжлэх хугацаа 30 секунд.
Алхам №5
Дараа нь аль өвдөж буй хэсэгтээ 1-2 минут тавь.
Алхам №6
72 цагийн дараа та дахин халуун будааг өвдөж буй хэсэгтээ тавьж болно.
Алхам №7
Жирэмсэн эхэд хориотой.
Алхам №8
Будааны жин тавьсаны дараа хүйтэн жин тавих хориотой.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ