“IMAX”-ын дэлгэцийн өндөр дөрвөн давхар байшинтай тэнцэнэ

img

Гэрэл зургийг MPA.MN

 

“Өргөө Синема”, Канад улсын “IMAX” корпорацитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, Улаанбаатар хотноо “IMAX”-ын хоёр дэлгэцийг ашиглалтад оруулж байна.  Тус кинотеатрын үзвэрүүд энэ сарын 23-наас албан ёсоор нээгдэж, олон нийтийн хүртээл болно.  

 

Одоогоор дэлхий дээр энэ технологийг давж гарах хүчин чадалтай кинотеатр байхгүй аж. Хамгийн том “IMAX” дэлгэцийн өндөр 24 метр буюу нас биед хүрсэн долоон зааныг дээр дээрээс нь давхарласантай тэнцэх гэнэ. Харин нуман дэлгэцийн өргөн нь 37 метр хүрдэг аж.  

 

“Шангри Ла молл”-д нээлтээ хийж буй “IMAX” театрын талаар ‘’IMAX’’ корпорацийн Ази, Ойрхи дорнод, ОХУ-г хариуцсан салбарын дэд ерөнхийлөгч Жон Шройнерээс тодрууллаа.

 

 

- Монголын кинотеатруудаас ялгарах онцлог юу вэ?

 

- Монголын бусад кинотеатруудын дэлгэцийг 5 дахин нугалсан буюу 22х12м харьцаатай дэлгэцээрээ ялгарна. Энэ нь дөрвөн давхар байшингийн өндөртэй тэнцүү гэсэн үг. Мөн хоёр проектор ашигладаг учраас дүрсний чанар илүү сайн.

 

- Монгол Улс IMAX театртай хэд дэх орон болж байна вэ?

 

- Өнөөдрийн байдлаар дэлхий даяар нийт 70 орны 837 “IMAX” театр үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улс  71 дахь улсаар бүртгэгдэн нээлтээ хийж байна.

 

Кино театрын нээлтийн эхний өдрүүдэд 'Star Trek: Beyond'-оос гадна "Now You See Me-2" кино гарах аж. Үзвэрийн тасалбарыг онлайнаар болон “Өргөө 1, 2” кино театрын кассаар худалдаалж эхэлсэн. Тасалбарын хувьд том хүн 15 мянга, хүүхэд 12 мянган төгрөгөөр үзвэр үзэх боломжтой юм байна.

 

Ц.Тэнгисболд

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
MCS -ийн бүтээн байгуулалтууд аргагүй л өөр байна даа. Шангри Ла-г барисан учраас ийм сайхан кино театртай боллоо. УБ хотын төвийг чимсэн өндөр барилгуудыг улам олныг барих хэрэгтэй. Одоо 35 давхар биш 50, 60 давхар бариарай гэж MCS-ийнхэндээ хүсье. Оджаргал та бол агуу хүн шүү.
2016-07-22