Диф жүдогийн тамирчид гурван медаль хүртлээ

img


Турк улсын Самсун хотноо “Диф” буюу сонсголын бэрхшээлтэй иргэдийн дунд болдог ДАШТ долдугаар сарын 20-22-ны өдрүүдэд боллоо. Энэ тэмцээнд 20 орны баг тамирчид өрсөлдсөн юм. Манай улсын баг, тамирчид анх удаа оролцохдоо жүдо бөхийн төрлөөр алт, мөнгө, хүрэл медальтай ирлээ. Мөн багийн амжилтаараа мөнгөн медаль хүртсэн байна. Тодруулбал, Б.Наваанжамц 81 кг-ын жинд алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон бол Б.Мөнх-Оргил 73 кг-ын жинд мөнгөн медаль, Г.Шижирбаатар 100 кг-ын жинд хүрэл медалийг тус тус хүртэв.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Монголоос төлөөлөн оролцож дэлхийн аваргын тэмцээнд Гурван жүдочид бүгд медальтай ирж байжээ алт мөнгө хүрэл баяр хүргэе! Чингис хааны удам дамжсан улс шүү дээ
2023-02-28