Тим Кейн дэд ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөнө

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших нь тодорхой болоод буй Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Дэд ерөнхийлөгчийн сонгуульд Тим Кейнийг өрсөлдүүлэхээр болсноо мэдэгдлээ.
Тим Кейн Виржини муж улсын захирагч, тус муж улсын төв Ричмонд хотын даргаар ажиллаж байжээ Тэрбээр “Би Хилариг ялалтад хүргэхийн тулд бүхий л бололцоогоо ашиглах болно” гэж мэдэгдсэн байна.
Флорида мужид маргааш Ардчилсан намын их хурал болно. Уг хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвших нэр дэвшигчийг тодруулна. Бүгд Найрамдахчууд өнгөрөгч долоо хоногт Пенсильвани мужид намын их хурлаа зохион байгуулж, тэрбумтан Дональд Трампийг албан ёсоор нэр дэвшигчээр тодруулсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ