Ерөнхийлөгчийн хамгаалалтын албыг татан буулгана

img

 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хамгаалалтын албыг татан буулгасан талаар Ерөнхий сайд Бинали Йылдрым мэдэгджээ.

 

Хэсэг цэрэг өнгөрөгч долоо хоногт Анкара болон Истанбул хотноо эмх замбараагүй байдал үүсгэж, төрийн эргэлт хийхийг санаархсан билээ. Мөрдлөгөөр Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны 283 гаруй гишүүн уг хэрэгтэй холбоотой болохыг тогтоосон болохыг Ерөнхий сайд мэдэгдлийнхээ  үеэр онцолсон байна.

 

Ерөнхийлөгчийн хамгаалалтын албанд 2500 хүн ажилладаг билээ. Ажлаас чөлөөлөгдөх дээрх цэргийн албан хаагчийг хэрхэхийг одоогоор шийдвэрлээгүй байгаа гэнэ.

 

Мөн цагдаагийнхан төрийн эргэлт хийхийг санаархсан исламын шашны номлогч номлогч Фетулла Гулены үеэлийг Туркээс баривчилжээ. Номлогчийг Туркт шилжүүлэн өгөхийг АНУ-аас шаардсаар байна.  Ерөнхийлөгч өнгөрөгч баасан гаригт Туркт гурван сарын онц байдал зарласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erdenet:
Ingej tolgoigo avhulna da
2016-07-26
эрка:
Энэ нэг л но-той санагдаад байгаамдаа.
2016-07-24
Зочин:
NOVSHIIN ERDOGAN
2016-07-24
Зочин:
Өрсөлдөгчөө буулган авч эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн зохиомол жүжиг шүү дээ манай 1 р хүн шиг
2016-07-24