Ханхүү зика вирусаас айв

Бразилийн Рио Де Жанейро хотноо ирэх сарын 5-21-ний өдрүүдэд зуны олимп болох билээ. Тэгвэл тус улсад дэгдээд буй зика вирусын улмаас Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъям гэр бүлийнхээ хамтаар Рио хотноо очиж, баг тамирчдаа дэмжихээс татгалзсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
“Уилъям, дүү Харри болон гэргий Кейт Миддлтон, том хүү Жорж Александр Луигийн хамтаар” Рио”-гийн олимпийг үзнэ” хэмээн өнгөрсөн онд хатан хааны ордноос мэдэгдсэн юм. Харин энэ амралтын өдөр “Аюулгүй байдлын үүднээс ханхүүгийн гэр бүл “Рио”-гийн зуны олимпийг үзэх боломжгүй” хэмээн Уилъямын бие төлөөлөгч хэвлэлийнхэнд мэдэгджээ. Мөн Британийн угсаа залгамжлагчаас гадна Монако улсын ханхүү II Алберт гэр бүлийнхээ хамтаар Рио хотноо очихоос татгалзсан байна.
Зика вирусын халдвартай эхээс тархины хөгжилгүй хүүхэд мэндэлж байгаа билээ. Зөвхөн Бразил улсад халдвартай 10 мянга орчим хүүхэд мэндлээд байна. Шинжилгээгээр эдгээр хүүхэд сэтгэцийн өвчтэй болохыг тогтоожээ. Өнгөрөгч сард уг вирусын халдвартай 12 хүүхэд амиа алдсан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ