Онгоцоо санаатайгаар сүйрүүлсэн гэжээ

img

Малайзын “МН370” онгоц 324 зорчигч болон багийн 15 гишүүний хамтаар өнгөрсөн 2014 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Куала Лампураас Бээжин хүрэх замдаа сураггүй алга болсон билээ. Өнөөг хүртэл онгоц осолдсон, барьцаалагдсан болохыг тогтоогоогүй байна. Австрали тэргүүтэй 22 орон Энэтхэгийн далайг 13 хувааж, онгоцыг хайсан боловч, “МН370”-оос дохио хүлээн аваагүй юм. Тэгвэл онгоцны ахмад Захарие Ахмед Шах “МН370”-ийг санаатай сүйрүүлсэн хэмээн “Нью Йорк” сэтгүүлд бичсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

“Ахмад нислэг үйлдэхээсээ өмнө Энэтхэгийн талаар мэдээллийг хайсан байна. Мөн ахмад Куала Лампурын нисэх буудлын ажилчдад “МН370” онгоцыг шалгуулахаас татгалзсан хэмээн” сэтгүүлд бичжээ.

 

“МН370” онгоц шатахуун дууссаны улмаас Энэтхэгийн далайд сүйрчээ. Ахмад санаатайгаар онгоцыг сүйрүүлсэн гэнэ. Харин уг мэдээллийн дараа ахмадын гэргий твиттер хуудастаа “Тэд МН370 онгоцыг олж чадахаасаа өнгөрсөн. Тиймээс эцсийн аргаа хэрэглэж, нөхрийг минь алуурчин, амиа золиослогч, террорист этгээд болголоо. Малайзын эрх баригчдын захиалгаар Америкийн сэтгүүл дээрх зохиомол үлгэрийг бичжээ” гэж жиргэсэн байна.

 

Онгоц сураггүй болсны дараа цагдаагийнхан ахмадын гэрт нэгжлэг хийсэн билээ. Нэгжлэгээр уг онгоцны бүдүүвч зураг болон нислэг үйлдэх чиглэлийн зургийг олсон байна. Мөн ахмад нислэгт гарахаасаа өмнө “Та бүхэн намайг дурсах болно” хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн байж. Эдгээр баримтаас үндэслэн түүнийг онгоцыг санаатай сүйрүүлсэн хэмээн мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АНУ:
Украйнад сөнөсөн онгоц, мөн энэ онгоц бүгд АНУ-гийн нууц ажиллагаа. Бүгд зохион байгуулалттай, мөнгөөр үйлдэгдсэн, тодорхой зорилготой хэргүүд байгаа даа.
2016-07-25
ааааа:
америкын цэргийнхэн л сайн мэдэж байгаа даа. зорчигч нар дунд сөнөөгч онгоцны нууц технилоги мэддэг хятад иргэд байсан гэдэг биз дээ. тэд ямарч байсан нутагтаа очих ёсгүй л байж дээ.
2016-07-25