Мэргэжлийн бус хүнийг ажилд авч, зөрчил гаргажээ

img

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2016 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах сургалт зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах чиглэлээр 2016 оны 6 дугаар сарын 15-24-ний өдрүүдэд ажиллалаа.

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газарт авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн нийтлэг үүргийг хангах чиглэлээр цөөнгүй зөрчил илэрсэн байна. Тухайлбал, албан ёсны цахим хуудсандаа хууль тогтоомжид заасны дагуу мэдээллийг байршуулдаггүй, тендерийн үнэлгээний хорооны гишүүд болон холбогдох хяналт, шалгалт, гэрээ хэлэлцэх, бэлтгэх ажил хариуцсан мэргэжилтнүүд нь “ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл”-ийг гаргаж хэвшээгүй, сул орон тоо гарсан ажлын байранд сонгон шалгаруулалтгүйгээр мэргэжлийн бус, ажлын туршлагагүй иргэдийг ажилд авчээ.

 

Авлигатай тэмцэх газраас эдгээр зөрчил, дутагдлыг арилгуулахаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатад албан бичиг хүргүүллээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
toriin alba haa saigvi l ajiliin bairaa oron garsan tohioldold neelttei zarladaggvi sh de chimeegvi ooriiin hvnee awaad teriigee salbariinhaa surgaltand ybuulj sertifikat awj ogood daraa ne toriin albanii salbar zowloldoo zahialgaa ogdog ajiliin bairnii tusgai shaardlaga gedeg deer manai salbariig sain medeh tiim surgaltand hamragdsan baih gesen soliotoi shalguur tawidag,teriig ne shahaasnii hahuuliin hvn ne gantsaaraa hangasan baidag bolohoor hvmvvsiig shalgalt nereer zvgeer l shou hiij bna haa saigvi iim bna shvv de nogoo shudarga yos huuli erh tegsh vilchileh gesen zvil toriin alband ajild orohoos ehleed l bvh zvil namiin ugshil,tanil tal,ah dvv naiz nohdiin hvreend ywagddag bvvr togtson awilgaliin hansh baidag gesen de awilgaltai temtseh gazar towdoo towloroh bish aimag duureg bvrt toloolloo bii bolgoochee tegehgvi bol ene awilgal bol haa saigvi gaarj bna hvvhdee tsetserlegt ogoh surguulid surgah hashaanii gazar awah sonirhson ajildaa oroh geh met mash olon zvild hansh togtson bna
2016-07-26
энхбат:
тусгай зөвшөөрлөөр бизнес хийж байгаа газар даа
2016-07-25
irgen:
албан бичиг хүргүүлээд л болоо юу?
2016-07-25