Японд хутгатай эр 15 хүнийг хөнөөжээ

img

Японы Сагамихара хотноо орон нутгийн цагаар 2.30 цагт хутгатай этгээд халдлага үйлдсэн талаар “NHK” агентлаг мэдээллээ. Халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 45 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.

 

Хүйтэн зэвсгээр зэвсэглэсэн этгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан "Цукуи Ямаюри" гэх  асрамжийн төвд нэвтэрч, улмаар халдлага үйлджээ.

 

Цагдаагийнхан хэрэгтэнг баривчилсан байна. “Халдлагын шалтгаан тодорхойгүй” хэмээн Цагдаагийн газраас мэдээлэв.

 

Хэрэгтэн 26 настай аж. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах төвд өмнө нь ажиллаж байжээ. Залуу хэргээ хүлээх үедээ “Би хийсэн” гэж хэлсэн байна.

 

2008 онд ачааны машинтай эр иргэд рүү халдаж, долоон хүнийг хөнөөж байсан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ