Н.Энхбаяр АТГ-ыг үл тоомсорлов уу

img

-Түүнийг яллагдагчаар татаж ял сонсгох, яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай-

 

Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид өчигдөр буюу энэ сарын 25-ны өдөр иргэн Намбарын Энхбаярт МАХН-ын байран дахь албан өрөөндөө байхад нь зарлан дуудах хуудас гардуулан өгчээ. 

 

Зургаа дахь удаагийн зарлан дуудах хуудаст, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 16.00 цагт Авлигатай тэмцэх газарт бэлэн ирэхийг мэдэгдсэн байна. Харин Н.Энхбаяр дуудсан цагт нь АТГ-т очоогүй аж. 

 

Намбарын Энхбаярыг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус бүрт нь яллагдагчаар татаж ял сонсгох, яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай байгаа аж.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хэн нэгэн этгээд хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирж мэдүүлгээ өгөх үүрэгтэй. Авлигатай тэмцэх газраас иргэн Намбарын Энхбаярт өмнө нь 2015 оны 2 дугаар сарын 26, 2016 оны 1 дүгээр сарын 18, 2016 оны 2 дугаар сарын 17, 2016 оны 2 дугаар сарын 22, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрүүдэд тус тус зарлан дуудах хуудас өгч байсан болно. Авлигатай тэмцэх газар хуулийг биелүүлэхийн тулд бололцоот арга хэмжээг авч иргэн Намбарын Энхбаярыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцохыг хүссэн албан бичгийг түүнд гардуулж байжээ. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganaa:
Archaagui ymnuud gants barij chadahgui bj turuus hool horoogood bh ym
2016-07-27
Зочин:
жирийн иргэн байсан бол өшиглөөд алаад чирээд хүн биш үхдэл болгох байсан даа энэ АТГ. ингээд л хууль ижил тэгш үйлчилэхгүй байгаа юм даа. жирийн иргэн, дарга аль нь ч байсан АТГ, Цагдаа -ийн байгууллага үйлчилгээндээ 600 цагдаагаар сэжигтэнг баривчилна гэж оруулах хэрэгтэй шүү дээ. Тэгээд хүний эрхийн комисс, УИХ-ын гишүүд, сонин, ТВ бүгд хуулийн дагуу хүний эрхийг хамгаалахыг ярих хэрэгтэй ийм л байвал хуулийн засаглал жинхэнэ утгаараа хэрэгжинэ. тэрнээс ард түмэнд хууль нь хэрэгжихдээ хамгийн харгисаар хүрдэг, албан тушаал, эрх мэдэл, танил тал, мөнгөтэй нь хууль дээр гишгээд гардаг байж болохгүй.
2016-07-26
Irgen:
Huuli hun burt tegsh uilchildeg baimaar uymaa. Uneheer hiisen hereg baihgui l yum bol terniigee nuur bardam heleed batlaad garaad irmeer yumaa. Engiin 1 irgen tsagtaa ochoogui bol yu boloh boldoo...
2016-07-26
Зочин:
Ochih l heregtei sh dee
2016-07-26
Зочин:
Ochih l heregtei sh dee
2016-07-26
зүчин:
Элбэгдорж хужааг бнаа цагт амар тайван байлгахгүй нэлдээ
2016-07-26
zochin:
Ene hun hen bolchood huuliin baiguullaga duudaad bur uriad bhad irdeggui yum be? MGL ulsiin yurunhiilugch baisan hunii huvid ard irgeddee ulger duurial bolood ochooch. Huuliig ulandaa gishgesen amitan be
2016-07-26
hdfff:
Bodit yum l hiigeeree dee
2016-07-26
Ард:
Энэ Энхбаяр гэж ёстой нэг өөрийгөө бүхний дээд гэж үздэг үзлээсээ салж чаддаггүй новш.Хэрэг хийгээгүй л юм бол АТГ-д очоод л хэлэх үгээ хэлээд л гарна биз.Шоронд явах нь гарцаагүй учир айж бэмбэгнээд юм юм самардаж аваад байх юм одоо больдоо.Чиний эриг аль хэдийн дууссан шүүдээ.ЭНэ асуудал элбэгдоржтой ч хамаагүй холбоогүй.Хүний хөрөнгө дээрэмдэж авчиахаад гоншигноод байх юмаа
2016-07-26
zochin:
Xuuliin omno xvn bvr adil tegsh erxtei busu ochooch yu xutsaad bga umxulgai xiigeegvi um bol ochood shalguulaach ene bidnii adil jiriin irgen xuulia xvndeleech teged um l bol telebizeeree xudlaa tarxi ugaana elbegdorj yamar xamaatai um ochood baitsaalt ogox xeregtei
2016-07-26
Монгол хүн:
Элбэгдоржүү чи боль. Энэ өвгөнөөр оролдож яах гэсэн юм. Наадах чинь чамайг бодвол Монголыг 10 тэрбум ам.долларын өрнөөс гаргаж, НҮБ-д цэрэг гаргасан юм. Чи юу хийсэн юм? АСЕЙМ гэх байх. Ямар үр дүн өгсөн юм. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүи болох зорилнотой. Гэтэл байнгын гишүүн орны төрийн тэргүүнээс нэг нь ч ирсэнгүй. Хоёр хөрштэй эн тэнцүү сайн харилцаа хэрэгтэй. Гэтэл Хятадтай ойртох, ҮХУ-с холдох бодлого илт ажиглагдах болов.
2016-07-26
zochin:
hunii erh zorchij bolohgui gadaad olon ulsaas omgoologch abah estoi shu .
2016-07-26