Хилариг намынхан нь эсэргүүцлээ

АНУ-ын Филадельфиа хотод эрх баригч Ардчилсан намын их хурал эхэллээ. Уг хурлаар ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлөн нэр дэвших нэр дэвшигчээ албан ёсоор тодруулах билээ. Хурлын эхнээс л намын гишүүд Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтонг эсэргүүцэж, “Намаа төлөөлөн сонгуульд өрсөлдөх эрхгүй” гэсэн байна.
Хилари өмнө нь явагдсан урьдчилсан санал асуулгад намын нөхдөө тэргүүлж, иргэдийн итгэлийг хүлээгээд байгаа юм. Түүний гол өрсөлдөгч Флорида мужийн сенатор Берни Сандерс хүртэл нэрээ татаж, Хиларигийн кампанит ажилд туслахаа мэдэгдсэн билээ.
Харин намын дэмжигчид “Берни намаа тэргүүлэх хэрэгтэй. Берни л Трампийг ялж чадна. Хилари хэтэрхий их нүгэл хийсэн. Сонгуулийн үеэр энэ бүхэн түүний сул тал болж, ялагдал хүлээнэ” гэсэн байна.
Гишүүд “Хилари яв. Өөрийн хүсэлтээр нэрээ тат” хэмээн хашгирчээ. Хилари намын нөхөддөө хандан “Би зорилгоосоо буцахгүй. Би эсэргүүцэлтэй нүүр тулахаа мэдэж байсан. Би ялалтын төлөө хэнтэй ч тэмцэх болно. Миний зорилгыг хэн ч зогсоож чадахгүй” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ