Флоридад буудалцаан болжээ

АНУ-ын Флорида мужийн шөнийн клубт буудалцаан болсны улмаас хоёр хүн амиа алдаж, 16 хүн шархтсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Уг хэрэгтэй холбогдуулан цагдаагийнхан гурван этгээдийг баривчлан мэдүүлэг авч эхэлсэн гэнэ.
Флоридагийн Цагдаагийн дарга “Шөнийн клубт буудалцаан болсон. Гэхдээ энэ хэрэг терроризмтай холбоогүй” гэсэн байна.
Буудалцаанаар 18 настай Стефан Страдер, 14 настай Шон Арчиллес нар амиа алджээ. Хөвгүүд эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураасан гэнэ. Шоны эцэг, эх “Ройтерс” агентлагт “Миний хүү сагсан бөмбөг, хөлбөмбөгт хайртай нэгэн байсан. Тэр хүмүүсийг инээлгэх дуртай. Тэр дэндүү хөгжилтэй, бусдын хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байсан” гэж ярьжээ.
“Дөрвөн хүний биеийн байдал хүнд байна” гэж Флоридагийн Эрүүл мэндийн төвөөс мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ