Төрийн нэрээр бизнес хийгчид бачуурч байна

img

 

Монголчуудын ганц саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэр маань иргэд биднийгээ тэжээхээсээ илүүтэй төрийн нэрээр төрхөө нуусан цөөн хэдэн шунахай нөхдийн гараар орж дуусч байна. Төрд байгаа 51 хувь гэдэг ганц хармааг нь цөөхөн хүн хувааж идсээр удаж байгаа ч одоо байтлаа бүр даварч монголдоо ирсэн 49 хувийг нь төрийн, түмний гэдэг зүсээ хувилгасан сайхан үгсээр далайлган үлдсэн ганц хармааг нь ухаж өөрсдөө залгих оролдлого хийж эхэлжээ. Аль байгуулагдсан цагаасаа хойш Орос ах нарын мэдэлд байсаар ирсэн эзэмшлийн хувийг эх орондоо оруулж ирсэн нь үнэхээр түүхэн үйл явдал байсан гэдгийг эрдэнэтчүүдээс эхлээд монголын ард түмэн бүгдээрээ батлан, баярлан угтан авсан. Үнэндээ ч тэгэхээс өөр аргагүй юм. Хаа байсан Соц нийгмийн үед арай ядан Монголын эзэмшлийг 51 хувь болгож Монголчууд бид бага ч атугай давуу эрх эдлэх боломж нээгдсэн. Гэвч энэ алхам нь төр хэзээ ч сайн менежер байдаггүйн гашуун баримт болсоор өнөөдөртэй золгож байгаа нь даан ч харамсалтай. 

 

Монголын төсвийн орлогын 30 орчим хувийг дангаараа даадаг энэ аварга саалийн үнээг гаршингуй “саадаг” хэдэн нөхөд бий. Тэд төрдөө бус өөртөө л зориулж саасаар тэрбум тэрбумыг халаалсалж чаддаг цагаан захтай дээрэмчид. Үнэндээ бидний халаасанд орох хэдэн цаасыг маань цөөхөн хэдэн цөөвөр чононууд замаас нь цохисоор байгаад тамтаггүй баян болсныг нь нотлох баримт Эрдэнэтийн агуулахаар эгнээтэй байгаа. Зуу зуун тэрбумаар тоологдох шахааны баахан бараануудаа бараг хар зах дээр зарах дээрээ хүртэл тулсан. Гэвч энэ бүхний эцэст төрийн ард нуугдсан, зах хязгааргүй шуналтай тэдгээр нөхдөөс салж чадаагүй л байна. Одоо бүр байтлаа бизнесийн зарчмаараа Оросоос авсан 49 хувийг нь ард түмний нэрээр түрий барин өөрсдөдөө өмчилчих аминчхан хүсэлдээ бачууран сууна. Арга ч үгүй биз, тэр 49 хувийг даган ирж буй цэвэр бизнесийн эрх ашиг, хараа хяналт өнөөх хэдэн шахааны бизнестэнгүүдийг цусгүй алж мэдэхээр байгаа юм.

 

Бизнес гэдэг өөрөө маш энгийн. Ямар ч бизнес эрхлэгч ашигтай ажиллахыг хүснэ. Энэ ч утгаараа үргүй зардлаас шууд татгалзаж компанийнхаа ашиг орлогыг л нэмэгдүүлэх бүх алхмууд хийдэг. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт хэмээх саалийн үнээг хариулаад, хариуцаад, тэжээгээд, өсгөөд явах тийм л сайн хяналтын бүтэц бий болсон хэрэг. Эргээд энэ бүхэн нь компанидаа төдийгүй Монголын төсвийн орлогыг нэмэгдүүлж, мань мэтийн сардаа авдаг хэдэн бор юм нэмэгдэхийг л хэлээд байгаа юм. Ядаж л уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт гурван жилийн хэрэгцээний бэлгэвч шахаж чаддаг энэ эрээ цээргүй хэдэн луйварчдыг зах зухаас нь цөөлж чадна шүү дээ. Харин үүнийг тэд аль эрт харж, өөрсдийн увайгүй эрх ашиг, ил цагаан луйвраа хамгаалах алхмуудаа хийгээд эхэлжээ. Ямар сайндаа л үе үеийн сонгуулийн ялалт даган хүртээх бялууны эздээ өөрчилсөөр ирсэн энэхүү ард түмний өмчийг хайр гамгүй мөлжиж амьдардаг празитуудын амьсгаа давчдан байж ядахдаа улс төрд худалдаж авсан өөрсдийн хэдэн утсан хүүхэлдэйгээ хөдөлгөж эхэлснийг ойрын өдрүүдийн мэдээллийн хөтөлбөрүүдээс харж болно. Бүр байтлаа, бизнесийн зарчмыг уландаа гишгэлж, хувийн өмчид халдаад ч хамаагүй нөгөөх 49 хувийг нь төрд авах талаар ярьж байгаа гээд бод. Эрээ цэрээ алдана гэхэд энэ бол арай ч дэндэнэ. Аль ашиглалтад орсон цагаасаа хойш монголчууд биднийг тэжээж ирсэн ганц үйлдвэр болох Эрдэнэтийг маань бүр сөхөртөл нь сорж хоёр хармааг нь зэрэг ухахаар ханцуй шамлан ажилдаа орж л дээ. Харин ч тэр тусам нь одоо байгаа Эрдэнэтийн удирдлагууд шахаагаар хөлжиж, төрийн нэрээр бизнес хийдэг эдгээр нөхдийг нэр устайгаар зарлаж, монголын ард түмний өмчийг дээрэмдсэнийх нь шанг хуулийн дагуу хатуу хүлээлгэх цаг нь болсон. Бүр сүүлийн 20 жилийн хугацаанд хэний шахаасны компани яаж луйварддаг байсныг ард нь ямар улстөрч байгааг нээлттэй зарлах цаг нь одоо. Харин ч нэг нэхэл хатуутайгаар зарлаж төр нь хийж чаддагүй шахааныхны их цэвэрлэгээг эхлүүлүүлж, өршөөлгүй завшдаг шуналтнуудтай хийх тулааныг нь дэмжих хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

AH luivarchid hudaldaa hugjil bank bol AH bank:
90oni huvichlal 2012-2016ond bolovsrongui baidlaar dahin hiigdlee AH yu chaddagaa l haruulj bna ushuu 4 jil bolson bol eedee medehgui mungu gevel irgedee mahalj zarchij chadah humuus 4 jil suulaa gadni bodlogo heregjuulegch humuus uneheer tiim l bdag um bna
2016-07-30
Hulan:
Huvid ochood harin ch Emh tsegtstei bolno .. Ard tumnii yum yu tenegteed bgan Bol . Toriin nereer hulgai hiij dampuursan gazar bsan... Ajilchid ni huuhdee oruuldag ch geh shig ... Hudlaa huvalz tsarailahaa bolioch.. Erdenetiin erguu arhichid
2016-07-28
Ganaa.:
2-rKarmaa.bish.ard.tumnii.neg.shuudai.bolgo.Ennii.toloo.harin.Ard.olon.jagsah.bolon.hun.buihen.ug.heleh.ertei.100-v.Ard.olnii.gart.ochih.estoi.1-huviigch.aldah.esgui.Chaddag.yum.bol.1-huviig.n.avag.harii.Sachiichin.hurehgui.buged.ard.tumniih.medhuu.huzvaa.bidniih.bidnii.ur.huuhdiih.Manai.ard.tumen.yum.bolgonoo.aldsaar.baigaad.dojirson.baina.ene.ugaa.ugui.ene.bidniih.bid.neg.yum.tai.baih.estoi.
2016-07-27
Зочин:
Дэмжиж байна. Амжилт хүсье.
2016-07-27
Зочин:
маш зөв тооцоо байна.
2016-07-27
Зочин:
Төрийн байгууллагад тeндeрээр нийлүүлсэн тоног төхөөрөмж ажиллаж байгаа эсэх тал дээр шалгалт хийх цаг болсон. Ажиллахгүй музeйн үзмэр болсон тоног төхөөрөмж их байгаа шүү дээ!!!! Энэ тоног төхөөрөмжүүдийг авч байгаа мөнгө бол ард түмний татварийг мөнгө шүү дээ!!!!
2016-07-27
zochin:
erdenetiig huvid ugch yasan ch bolohgui nuguu l AH MA H yn hulgaichuud l avchih geed baih shig ene teneg Elbegdorj er ni yu hiideg mal ve hudlaa chalchihaas uur yu ch hiisengui 8 jil hoolny sav bolj ulsyn mongoor zugaallaa novsh gej ene nuhuriig helne dee
2016-07-27
Зочин:
toriig biznestei ogt holboogui bailgaval yu ch olj dolooj chadahgui. biznes deh toriin oroltsoog huulchilval yum olj doloono
2016-07-27
Цццц:
Ард түмний өмч гэж нэг сайхан популист үг байх юм.Манайхан ч тэгээд төрийн мэдэлд очихоор гоё болоод нэг их юм хүртэх юм бодоод байх юм. Урд нь улсынх л байсан ш дээ,тэгээд яадаг байсан Оросд өгөх 49-иа ч өгөхгүй баахан нөхдүүд бараа шахдаг газар л байсан. Эрдэнэтэд бараа нийлүүлэх гэрээ хийнэ гэдэг бүтэшгүй мөрөөдөл шахуу,зөвхөн дарга нарын мэдлийн хүмүүс хийнэ,хэрэв тэгдэггүй байсан бол бүр их ашигтай ажиллах байсан үйлдвэр шүү дээ.Оросууд хуримтлагдсан ногдолоо аваад бушуухан манайханд өглөө ш дээ,тэдэнд бол ирж байгаа юм нь дусал төдий юм чинь бушуу салахийн түүс болоо биз дээ. Одоо наад нөхдүүд чинь бүр 100 шахаагаа хийх гээд улайрч бна гэдгийг ойлгооч.Ийм үйлдэлд МАН голдуу нөхдүүд холбогдолтой шүү.Харин шалгаад урд өмнөх идсэн уусан эздийг хүний өөрийн гэхгүй зарлаад бизнесийг цааш нь явуулмаар бна.
2016-07-27
Зочин:
офшор компаны учрыг Монголд олж харагдаач, чинийхээр офшорт бүртгэлтэй бүх компани Монголынх уу???
2016-07-27
Зочин:
Barimt notolgoog n hudulshgui bolgood tumend delgee daraan terhuu barimtiig dagaad hen gedeg noenii zaavraar hen gedeg noen hudluud bantagnuulaad baina gedeg n ilreed irne ter ctag dor ezen noentoi n 2 oos 3 nohduudiig shileer n nar haruulchihaa tegj l baij ctegctlegdene ene nartad humuun uhej l baidag turj l baidag luivarchidaas salah shildeg arga tegehgui bol huuli n guuli bolcton manaih shig gazar heseg shuugij baigaad shalguulsan nertei ctairaad l uldene iim hatuu sanal tavihaas ch uur arga alga hevlel medeelel n unen hudal n medegdehgui yum bichij niitleed huuli hiyanalt n helberdej urshuuguud utgaa aldaj baina shuu dee noeduudaa, ard irgedee sain bod alivaa hatig batgiig ug muhriig n garj shavhartal shahaj ctevreldeg yum shuu itgehgui bol angaah uhaanii salbariinhnaas asuu zahiin asragch n heleed ugnu!
2016-07-27
zochin:
manai 2 NAMiin noxod mash sain sorson doo. gargaj il tavij chadax uu
2016-07-27
Зочин:
Ямар ч байсан оросуудаас салгаж авсан дотоод байгаа юмыг учирыг нь олж болно хувийн өмч биш монголын ард түмэний өмч
2016-07-27
Зочин:
офшор компаны учрыг Монголд олж харагдаач, чинийхээр офшорт бүртгэлтэй бүх компани Монголынх уу???
цэцэг:
Хувь тэмдэгэлдэг тэмдэглэгээ хасагдаж гараад байхын
2016-07-27
цэцэг:
Эрдэнэт мэтийн том үйлдвэр монополь эрх нь 100 төр ард түмэний мэдэлд байх ёстой хувьд өгч болохгүй ард түмэний өмч
2016-07-27
цэцэг:
Эрдэнэтийг төр 100мэдэлдээ байлгаж орлого зарлагыг ард түмэний давхар хяналтанд 100 байлгаж бүх холбоотой мэдээлэлийг ард түмэнд хүргэж байж л төр ард түмэний өмч болно одоогоор бүрхэг байгаа
2016-07-27
Zochin:
Маш зөв энэ хүмүүс яагаад ойлгохгүй байгаа юм бэ сонгууль болгоны дараа төрийн нэр барьсан нэг даргын сугны үс ирээд 4 жил хамаг ажилчдыг бусниулж хагартлаа баяжиж аваад л буцдаг Эрдэнэт үйлдвэр улс төржих ёсгүй бизнесийн дүрмээр л явах ёстой шахаа гэж байх ёсгүй харин сүүлийн 4 жил гайгүй боллоо Ардын намын үед ямар байлаа даа утсан хүүхэлдэйнүүд идэж ууж ханахгүй юм даа одоо бас тэгмээр байна уу новшнууд төрийн нэр барьж иргэдийн тархи угаахаа зогсоо
2016-07-27
Зочин:
Тэр улс чинь тэгээд хэн юм бэ
2016-07-27
Gxd:
Үүнийг бичигчийн учирыг олсонгүй хувийн өмчийг гишэчиж байгаад ч хамаагүй төрд авах гэж байна гэсэн нь юу гэсэн үг юм бол энэ хүн өөрийнхөө бичсэнийг ойлгож байгаа болов уу? Уул нь төрд авч байгаад л хувьчлах эсэхийгээ шийдвэл дээр юм биш үү?
2016-07-27
Ачу:
Миэ мэлгэр ерөнхийдөө хүүхэлдэй хоёр л лав Эрдэнэтийг цөлмөх талдаа байгаадаа.Үе үеэр нь нарийн шалгах цаг ирсэнч ард түмэнд газрын наймаачин хулгайчаараа дуудуулж явсан хүн их хуралтай юутай хүүтэй нь сандайлчихсан энэ 4 жил эхнээсээ бүүсгэр бүрхэг болж байна.Ард түмний итгэж өгсөн эрх ямбыг бидний эсрэг ашиглаад эхэлвэл айхгүй шүү!!
2016-07-27
Зочин:
Харин ард түмний өмчийг сонгуулийн өмнөх өдөр луйвраар авах гэж байсан нь илчлэгдсэн дээ. Жоохон тоо бодпоод үзэх үү. Худалдаа хөгжлийн банкны 2.12 хувийг Монголын тал эзэмшдэг юм байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг энэ банк авсан. Тэгвэл ХХБ-ны Монгол талд ногдох Эрдэнэт үйлдвэрийн хувь 1 хувь болж байна. Монголд 51 хувийн ашиг ирдэг байсан бол нэг хувиар нэмэгдэж 52 хувь л болох нь. Үлдсэн нь тэр оффшор энэ тэр рүү гараад л явчихна. Юун яасан Монголд 100 хувь орж ирэх. Ард түмнийг тэнэг гэж бодоод байгаа нөхдүүд өөрсдөө УСАН ТЭНЭГ байхаа.
2016-07-27
Зочин:
маш зөв тооцоо байна.
хуягаа:
Н.Энхбаяр Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг шахсан хэргээр янмалын бор оймс нь гозойсон.Ц.Элбэгдорж 49 ийг гээд бас гозойх болов уу??? Эсвэл М.Энхболд хамтараад хусчихсан юм болов уу???
2016-07-27
hujaa bayrtsogt ni bna:
bi l bainga idne uher mongolchuuda
2016-07-27
хуягаа:
Эрдэнтийн 49 хувийг авсан хүмүүс хулгай л хийж авсан шүү дээ. Хулгай гэж бусдаас нууж хууль зөрчиж авахыг л хэлээд байгаа юм шүү дээ.Стратегийн орд газрыг засгийн газар биш их хурал шийдэх ёстой. Хууль нь ийм юм. энэнээс эхлээд олон хууль зөрчсөн.Нууж байгаад бүлэглээд хусчихсан гэдгээрээ бүлэг хэрэг .Тэгэхдээ том гарууд хийсэн гэдгээрээ хэрэгсэхгүй болоод өнгөрөх байлгүй дээ.???
2016-07-27
Зочин:
Тэгж ярих дээрээ тулбал гадаадынханд зараад ногдох мөнгийг ард түмэнд өг. татвар бол өөр асуудал
2016-07-27
Зочин:
тэгээд хаашаа юм. энэ эрдэнэт чинь хулгайгаас айгаад худалдаж байгаа юм уу
2016-07-27
зочин:
Эх орны минь баялага,Ард түмний минь хөрөнгө,хатуу хяналтын дор ноогдолыг нь ард түмэнд илүү хувиарлаж байгалын хишиг, баялагын сан байгуулууштай,сангийн хөрөнгөөр жижиг дунд бизнесийг дэмжье,жижиг дунд үйлдвэрлэлд өндөр технологтой тоног төхөөрөмж олуулж ирж нийлүүлэх.тэгвэл ч ард түмэн хөгжинө дөө.яахыг энэ засаг төрийг харая,эс чадвал тэмцэлд уриалан босцогооё.
2016-07-27
Зочин:
ard tumend yu ch uldehgui shoroo ch baihgui
2016-07-27
Балт:
Саыхан турхирч бна ..эхлээд нэр усаа таьвчих ЛАЛАР МИНЬ..ДАРАА НЬ НААД ЮМАА ЯРЬ
2016-07-27
Зочин:
MCS-D OG
2016-07-27
Иргэн:
Бас нэг эзэнгүй ЛАЛАР-н бичээс...
2016-07-27
Bi:
Ard tumnii umchiig hedhen luivarchid avah geed baigaa yum bishuu. Luivarchid ur undseeree uhej dald oroosoi. Burhan gesgeenee.
2016-07-27
Baagii:
Mash zov niitlel bn. Undesnii gants uildveree shilen danstai bolgoj olon tumneer hyanuuldag togtoltsootoi bolgoh ni zov.
2016-07-27