Жакартад 14 хүнийг цаазална

img

Индонезийн нийслэл Жакарта хотноо энэ амралтын өдөр хар тамхины хэргээр 14 хүнийг цаазлахаар болсон талаар НҮБ-ын Хүний эрхийн байгууллагын төлөөлөгч мэдэгдсэн талаар “www.channelnewsasia.com” дамжууллаа. Тэрбээр “Иргэдийг цаазлах нь шударга бус явдал” хэмээн мэдэгдэж, цаазын ялаа түдгэлзүүлэхийг Жакартагийн эрх баригчдаас шаардсан байна. Тус улсад хар тамхи хил давуулсан, борлуулсан хүмүүсийг цаазаар авдаг бол хар тамхи хэрэглэсэн хүнийг бүх насаар нь хорьдог аж.

 

Цаазаар авахуулах иргэдийн нэрийг албан ёсоор зарлаагүй байгаа ч Нигери, Зимбабве, Пакистан, Энэтхэгийн иргэн байгаа гэнэ. Тэднийг Нусакамбанган арал дээр байрлах чанга дэглэмтэй хорих ангид хорьж байгаа юм байна.

 

Ерөнхий прокурор Мухаммед Прастио “Хар тамхины хэргээр 14 хүнийг цаазлах болно. Энэ ням гаригт цаазын ялыг гүйцэтгэнэ” гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Жоко Видодо “Хар тамхины нөлөөг нухчин дарахын тулд бидэнд энэнээс өөр сонголт алга” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ