17 настай хүүхэд өндрөөс унахыг завджээ

Өнөөдөр өглөөний 08.20 цагт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 502 дугаар байрны дээврээс хүн унах гэж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Нийслэийн аврах ангийн албан хаагчдыг очиход 17 настай А дээврээс үсрэхийг завдаж байжээ. Албан хаагчид хурдан шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж, аврах тавцан байрлуулан амь насыг нь авран хамгаалсан байна.
Иймд иргэд та бүхнийг ахуйн ослоос урьдчилан сэргийлж бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Нийслэлийн онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ