Курдуудыг заналхийлжээ

Сирийн өмнө хэсэгт байрлах курдуудын эзэмшлийн бүсэд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 11.47 цагийн орчимд халдлага үйлдсэн талаар “www.channelnewsasia.com” мэдээллээ. Халдлагаар 44 хүн амиа алдаж, 140 хүн гэмтсэн гэнэ.
Хэт даврагчид хотын төвд их хэмжээний тэсрэх бөмбөг суурилуулсан ачааны машин дэлбэлсэн гэнэ. Мөн тэд англи хэл дээр эрхлэн гаргадаг “Далиф” сэтгүүлээрээ дамжуулан “Энэ бол дөнгөж эхлэл. Битгий амар” хэмээн курдуудыг заналхийлжээ.
“Сирид 2011 оны гуравдугаар сард иргэний дайн дэгдсэнээс хойш курдуудын эзэмшлийн бүсэд болоогүй халдлага өнөөдөр боллоо” хэмээн эрх баригчид мэдэгджээ. Британи улсад төвтэй Сирийн Хүний эрхийн байгууллага “Уг халдлагаар хүүхэд, эмэгтэйчүүд амиа алдсан” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ