Трампт ялах боломж байхгүй

img

Ерөнхийлөгч Барак Обама Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтоныг дэмжиж, сонгуулийн кампанит ажилд нь туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Обама “Би хатагтай Клинтоныг 100 хувь дэмжинэ. Миний гэр бүл түүний төлөө саналаа өгнө. Америкчууд бид шинэ цагийн удирдагчтай болох цаг ирлээ. Би түүнд итгэдэг. Намайг Ерөнхийлөгч болохоос өнөөг хүртэл Хилари миний дэргэд байсан. Би түүнийг ямар шударга, хичээнгүй хүн гэдгийг мэднэ. Тэр хэзээ ч ард түмэн болон хүний эрхийг зөрчих үйлдэл гаргахгүй гэдгийг мэдэж байна” гэж хэлжээ.

 

Обама сөрөг хүчнээс нэр дэвшиж буй Дональд Трампийн талаар “Трампт ялах боломж байхгүй. Тэр үргэлж өөрийгөө зөвтгөж, бусдыг буруутгадаг. Тиймээ Трамп, Хиларигийн хүчтэй өрсөлдөгч. Гэхдээ улс төрийн талаар Хилари, Трампийг хол орхино. Энэ улсыг сайн мэддэг хүнээ сонгох хэрэгтэй. Улсаа хайрладаг хүнийг сонгох хэрэгтэй. Америкчууд эмэгтэй төрийн тэргүүнтэй болох цаг  ирлээ” гэсэн байна.

 

Ерөнхийлөгчийг ийнхүү мэдэгдсэний дараа АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон “Миний эхнэр энэ улсыг гайхалтай удирдаж чадна” гэж мэдэгджээ. Хилари твиттертээ “Түүхийг өөрчлөх цаг” гэж жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
trump garchaasai. Hugjiltei yum blno doo
2016-07-29
usa:
harin tiimee ardchilal neriin haa saigui l huuli bus uildel baih yum daa
2016-07-29
кк, хэ хэ:
Нөгөө АНУ-гийн шударга, ардчилсан нийгэм яасан бэ? Манайхаас ч дор юм шив дээ. Хилари хувийн цахим шуудангаараа төрийн нууцын зэрэглэлд орох баримт бичиг дамжуулж байсан биз дээ. Тэрийг нь бас АНУ-ын ТТГазар цагаатгаад л ...
2016-07-29
usa:
harin tiimee ardchilal neriin haa saigui l huuli bus uildel baih yum daa
Hanusi Pal:
Хэрэв та бизнесмен эмэгтэй байна уу? Хэрэв та ямар ч санхүүгийн эмх замбараагүй байгаа, эсвэл та өөрийн бизнесээ эхлүүлэх хөрөнгийг хэрэгтэй вэ? Та төлбөрөө төлж, эсвэл сайн бизнес эхлэх хүсэж байна уу? Хэрэв та нэгтгэх зээл хэрэгтэй юу? Хэрэв та хослол Зээлийн хэрэгтэй юу? Хэрэв та гэрийн сайжруулах хэрэгтэй юу? Бид баталгаажуулсан байна, найдвартай, найдвартай, үр ашигтай, хурдан, динамик. Бид хатуу мөнгө зээл, 2 -ийн хүүтэй зээл бусад бүх төрлийн санал болгож байна И-мэйл hanusiinfo1gmail.com NO 447035991103
2016-07-28