Халдлага үйлдэгсдийн хэн болохыг тогтоожээ

Францын Раун хотноо халдлага үйлдэж, номлогчийн аминд хүрсэн хоёр дахь этгээдийг тус улсын Тагнуулын байгууллагын ажилтнууд тогтоосон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сүмд байсан иргэдийг барьцаалсан хоёр дахь этгээд 19 настай Абдель Малик Набиль Петитжеан гэгч аж. Тусгай ажиллагааны үеэр тэрээр амиа алдсан юм.
ДНК-ийнх нь тусламжтай халдагчийн нэр болон хувийн мэдээллийг олсон гэнэ. Түүнийг 2015 онд Турк улсаас албадан гаргасан байна. Тэрээр Истанбулаас явсаныхаа дараа Швейцарь улсаар дамжин Францад ирсэн аж. Петитжеан өмнө нь хэд хэдэн удаа Сирид очиж байжээ.
Францын прокурор Франсуа Молинс “Мөрдлөгөөр сүмд халдлага үйлдсэн этгээд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой болохыг тогтоосон” гэж мэдэгдсэн байна.
Раун хотын халдлагад Сирийн иргэн Адел Кермич гэгч оролцсон болохыг тогтоосон билээ. Тэрээр халдлага үйлдэхээсээ өмнө гэрийн хорионд байсан аж. Кермич Парисын халдлагад оролцсон этгээдүүдийн нэрийг жагсаалтад багтдаг учир цагдаагийнхан 24 цаг хяналтадаа байлгадаг байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ