Францис бүдэрч унажээ

img

Ватиканы тэргүүн Францис Польш улсад шашны айлчлал хийж байна. Тэрбээр айлчлалынхаа эхэнд Варшав хотын хамгийн том сүмд зочилж, залбирал үйлджээ.

 

 

Уг үйл явдлыг телевизийн сувгууд шууд дамжуулан үзүүлсэн байна. Харин Францас сая сая үзэгчдийн өмнө бүдэрч унажээ. Тэрбээр тахилын ширээн дээр гарах үедээ санамсаргүйгээр хөл алдаж, унасан байна.

 

Харин хэвлэлийнхэн хамбатны “толгой эргэсэн” хэмээн мэдээлжээ. Уг мэдээллийг Ватиканы хэвлэлийн алба үгүйсгэж “Хамбатны биеийн байдал хэвийн байгаа. Тэрбээр хөл алдаж унасан” гэж хариу мэдэгджээ.

 

Францис мөн өдөр метрогоор үйлчлүүлэн, иргэдтэй уулзжээ. Хамбатны айлчлал энэ сарын 31-нд өндөрлөх юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ