Бруклин найз охинтойгоо амьдарна
2016-07-29

Хөлбөмбөгийн од Дэвид Бекхэмийн том хүү Бруклин Бекхэм Лондонгоос нүүж, Нью Йорк хотноо амьдрахаар болсон талаар “www.hollywoodlife.com” мэдээллээ. Бруклин Нью Йорк хотноо энэ оныг дуустал ажиллах гэнэ. Гэхдээ тэрбээр найз охин Холя Морецтэй хамтран амьдрахаар болжээ. Тэд Бекхэмийн харшид амьдрах гэнэ.

 

Бекхэм “Хүү минь Америкчуудын амьдралтай танилцахыг хүссэн. Тэрбээр энэ хугацаанд сургуульд суралцахаас гадна ээжийнхээ ажилд тусална” гэж ярьжээ.

 

Удахгүй хатагтай Бекхэм Нью Йорк хотноо загварын шоугаа хийх юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин