ЭХ-ний сайдад нэр дэвшигч Т.Энхтайванг “ашиг сонирхлын зөрчилтэй” гэж АТГ-аас үзсэн. Тиймээс Т.Энхтайваны нэрийг татаж, П.Ганхүүг нэр дэвшүүлээд байгаа юм. Тэрбээр дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч даргын түвшинд ажилласан, мэргэжлийн бэлтгэгдсэн боловсон хүчин ажээ. П.Ганхүү нь эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй. 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгсөж, Япон Улсын Сэншүгийн Их Сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан нэгэн гэнэ.
Пүрэвжав овогтой Ганхүүг Эрчим хүчний сайдад нэр дэвшүүлснийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар 100 дэмжжээ.
Н.Энх
Уншиж байна |