Нам гүмийг “цочоосон” хэргүүд

img

 

Амралтын үе үргэлжилж байгаа ч хуулийн хяналтынхны баривчилгаа, хэрэг шийдвэрлэлт үргэлжилсээр буй. Өнгөрсөн долоо хоногт гэхэд удаан үргэлжилсэн хэд хэдэн хэргийг шийдвэрлэлээ. Мөн баасан гаригийн ээлжит баривчилгаа явагджээ.


 

ОБЕГ-ын албан тушаалтнуудыг хорьжээ

 

АТГ-ын ээлжит баривчилгаанд онцгойгийнхон “өртжээ”. Өнгөрсөн баасан гаригт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албан хаагчид Онцгой байдлын Ерөнхий газрын удирдах албан тушаалтнуудын өрөөнд нэгжлэг хийж, зарим хүнийг цагдан хориод буй аж. Одоогоор ОБЕГ-ын Санхүү, хангалт үйлчилгээний газрын дарга, онцгой байдлын хурандаа Р.Дадам болон тус газрын Хангалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Билэгдэмбэрэлийг нарыг шүүгчийн захирамжаар цагдан хорьсон гэх мэдээлэл байна. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, завшсан гэх үндэслэлээр шалгаж буй бололтой.

 


 

Т.Цогтыг цагаатгасан нь зөв үү

 

Төрсөн охиноо хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаад байгаа Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэж, шийдвэрлэлээ.  

 

Шүүхээс талийгаач охины төрсөн эцэг болох Т.Цогтыг цагаатгаж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Харин хойд эх Г.Маралмааг онц харгис хэрцгий аргаар бие хамгаалах чадахгүй байдлыг далимдуулан санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болон бусдыг байнга зодох буюу тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 23 жилийн хорих ял оногдуулсан байна.

 

Өмнө нь Г.Маралмаад прокурорын газраас 25 жилээр хорих ял эдлүүлэх дүгнэлт үйлдсэн байдаг. Харин Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялын дүгнэлтийг өөрчилж, хоёр жилийн ялыг хөнгөвчилжээ. Г.Маралмаад оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр боллоо.


 

21-26 насны гурван залуу ялтан боллоо

 

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өндөр настанг орцонд нь дээрэмдэж, гэмтээсэн хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн гурван залууг шүүх хурал долоодугаар сар 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд болов.

 

Уг хэргийг Увс аймгийн Давст сумын харьяат Лхагважав овогтой Амаржаргал 1990 онд төрсөн, Энхболд овогтой Мөнх-Эрдэнэ Дорнод аймгийн Матад сумын харьяат 1990 онд төрсөн, Увс аймгийн Давст сумын харьяат Аюуш овогтой Баатар 1995 онд төрсөн, нар  үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 147.2  зүйл ангиар  Амаржаргалд 6 жил 5 сар, Мөнх-Эрдэнэ Баатар нарт 5 жил 1 сарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр оноожээ.

 

Эрүүгийн хуулийн 147.2-т  ээ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.


 

Шил шар айрагны үнэтэй амь

 

Өнгөрсөн оны 11 дүгээр сард "хөргөгчинд байсан пиво уулаа” хэмээн гэртээ түр оршин сууж байсан залууг хөнөөсөн хэрэг гарсан билээ. Хэрэгтэн Л нь хохирогчийг гурван удаа хутгалж, олон тооны шарх, гэмтэл үүсгэн, улмаар төрсөн ах Б-ийнхэн дэргэд онц харгис хэрцгий аргаар санаатай хөнөөсөн байдаг.

 

Уг үйлдэлд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокурор М.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм.

 

Шүүх тус хэргийг энэ сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд Л-д 17 жилийн хорих ял оногдуулж, ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ИРГЭН:
ЦОГТ ГЭДЭГ МУУ ЦАГДААНЦАР ТЭНЭГ ЗАЛУУ. ХӨӨРХИЙ НЯЛХ ҮР НЬ ТӨРСӨН ЭЦЭГТЭЭ ХИЧНЭЭН ИТГЭЖ НАЙДАА БОЛ. БИЕЭ ХАМГААЛАХ ЧАДВАРГҮЙ ТЭР НЯЛХ АМЬТНЫГ ТАМЛАЖ АЛСАН МАРАЛМАА ГЭЖ ЯАГИ ЗОХИХ ЯЛАА АВЛАА. ТЭР ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧАНГЫН ШОРОНД ӨСГИЙ САЙТАЙ БОЛ ЗОВОХГҮЙ Л БАЙХ. ГЭХДЭЭ ЛУУСАНГИЙН МААНУУД ЭРХТНЭЭ ХЭЛЭЭРЭЭ ЦЭВЭРЛҮҮЛЭХЭЭР НЭГ ЮМ БОДНОО. ҮРГЭЛЖ САЛТАЙ НЬ НОЙТОН ҮМХИЙРЧ ЯВААРАЙ ТЭР ШОРОНДОО СДА МИНЭЭ ТҮЙ
2016-08-05
zochin:
tr ofshor danstanguudaa yagaad tolgoig ni ileed baigaanbe.barivchlaach.hariutslaga tootsooch.
2016-08-02
Зочин:
iim novshnuudiig uildel deer
2016-08-01
balai:
hun sanaatai alaad 17 jil avaad baidag huuli bn uu? tegve Maralmaad yagaad 23 jil uguv uu? uund ymar ylgaa bn? huuli zavhruulagchid yanadaa,tur zasag ergej harah yum ih l bn,ter hiliin shaigan gej heden avilgachaar duurch ulsiin ayulgui baidal duurcg bn shuu! ene gishuuntser purevdorj tuhain ued hileer orson huniig bid butsaad gartal n dagaj chaddag bolloo gej amaaraa ungaj bilee haana bn ? amid hun bitgii hel uhsen hun orj garaad baigaa yum bish uu!shalgan nevtruuleh bol hiliin tsergiin ajil mun! hen durtai luivarchinii hiih ajil yavcg bish shuu,! tur tolgoitoi bolson bol bodoh tsag boljee .
2016-08-01