Н.Түвшинбаяр Бразилийг зорилоо

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр “Рио-2016” олимпийн наадамд оролцохоор өчигдөр мордлоо.
Олимпод оролцох Монголын баг тамирчид хуваарийн дагуу наадмыг зохион байгуулагч Бразил улсыг зорьсоор байна. Монголын жүдо бөхийн шигшээ багийн эхний ээлж, хэдхэн хоногийн өмнө явсан бол тус төрлийн хүнд жингийн тамирчид өчигдөр Рио Де Жанейро хот руу хүлгийн жолоо заллаа. Тэдэнтэй хамт буудлага, хөнгөн атлетикийн тамирчин ч багш нарын хамт мордсон байна.
Тамирчдыг “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас гэр бүлийнхэн нь үдэн гаргажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ