Оросын нисдэг тэргийг сөнөөжээ
2016-08-02

ОХУ-ын “Mi-8” нисдэг тэрэг Сирийн Идлиб мужид тусламж үзүүлээд буцах үедээ халдлагад өртөж сүйрсэн талаар “www.sputniknews.com” мэдээллээ.

 

Уг хэрэг өчигдөр орон нутгийн цагаар 4.00 цагт болжээ. “Нисдэг тэргийг буудан сөнөөсөн. Багийн таван гишүүн амиа алдсан” хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

 

“Mi-8” нисдэг тэргийг хэн сөнөөсөн нь тодорхойгүй байгаа юм.

 

Идлиб  муж алан хядах “Жабхат Фате аль Шам” болон алан хядах “Аль Кайда”  бүлэглэлийн хяналтад байдаг. ОХУ-ын Засгийн газар “Mi-8” нисэх онгоцыг эдгээр хоёр бүлэглэлийн нэг нь сөнөөсөн” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин