Ч.Бат: Нөөцийн махыг 2000 орчим төгрөгөөр хямд үнээр борлуулна

img

Нөөцийн махыг энэ сарын 15 наас  худалдаж эхлэхээр боллоо.  Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах үүднээс  нийслэлийн төсвөөс  6,8  тэрбум төгрөг гаргаж  12 мянган тонн мах бэлтгээд байна.   Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч. Батын хэлснээр   нийслэлийн хороо бүрээс  хоёр хүнсний дэлгүүрийг сонгож нөөцийн махыг иргэдэд хүргэх  хуваарь гаргажээ. Нөөцийн махыг  1-3 кг-аар савлаж,  нөөцийн мах гэсэн шошгыг уутан дээр нь наана.  Учир нь махны үнэ зах зээл дээр өндөр байгаагаас шалтгаалан нөөцөд бэлтгэсэн мах “буруу гараар орох вий” гэсэн болгоомжлол хотын удирдлагуудад байна. Өчигдрийн байдлаар  хүнсний захууд дээр үхрийн ястай мах 5200 төгрөг, хонины ястай мах 4100 төгрөг, ямааны мах 3900 төгрөгийн ханштай байжээ. Зах зээлийн энэ үнэ ханшнаас 2000 орчим төгрөгөөр хямд үнээр нөөцийн махыг борлуулна гэдгээ Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч. Бат нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр хэлэв. Нөөцийн махыг худалдаж эхлэх талаар ХХААХҮЯ дээр өчигдөр хуралдаж дээрх шийдвэрийг гаргажээ.  Ингэснээр зах зээл дээр махны үнэ тогтворжино гэж үзэж байна. Нөөцөд бэлтгэсэн махыг 7 дугаар сар хүртэл худалдах боломжтой. Түүнчлэн цагаан сараас өмнө махны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм байна. Энэ худалдаа махны үнэ ханшийг тогтвортой болгоход мөн нөлөөлнө гэж үзжээ. Нөөцийн мах хуваарилах, худалдах нь дан ганц Захирагчийн ажлын албаны ажил биш.  Энэ ажилд хороодын дарга нар оролцож махны чанар дээр онцгой анхаарах учиртайг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр анхааруулав.  Хэдийгээр нийслэлийн төсөв бага ч гэлээ жил бүр иргэдийнхээ хүнсний хэрэгцээнд зориулж нийслэл төсвөөсөө илүүчлэн нөөцийн махаа бэлтгэдэг.  Иргэд рүү чиглэсэн энэ ажлыг бодитой, чанартай, хүртээмжтэй гүйцэтгэх ёстойг Хотын дарга онцоллоо. Энэ жилийн тухайд мах бэлтгэлийн үнэ өмнөх жилээс 1000 төгрөгөөр илүү байжээ. Шалтгаан нь малчдын мах бэлтгэлд малаа өгөх сонирхол эрс багассан байна. Өмнөх жилүүдэд 8 дугаар сараас махны үнэ буурдаг байсан бол өнгөрсөн жил 8 дугаар сараас эхлэн махны үнэ тогтмол өсжээ. Хууль бус мах бэлтгэл ч бас махны үнэ өсөх гол хүчин зүйл болсон гэнэ. Хятадууд нүүрсэн дор ямааны махыг их хэмжээгээр нууж зөөх болсон нь хил гаалийн шалгалтаар илэрчээ.      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

halzan tolgoitoi hujaa mini chi uuruu heden tugrugiin mah idej bn
2012-05-06
yag haragdaach morio
2012-05-06
zuv,2500gaar hyamd baih estoi
2012-01-09
Австрали хонины гулууз мах бөөндөнө. 1кг нь 1450 төгрөг.
2012-01-09
Австрали хонины гулууз мах вагон вагоноор оруулж ирлээ. 1кг нь 1$ буюу 1450 төгрөг.
2012-01-09
үнэн л болтугай
2012-01-09
Нүдээрээ худлаа инээсэн хулгайч аа мөнгөгүй хоньчин Дорж өвдвөл үхэхээс өөр арга зам зааж өгөөч
2012-01-09
ene yag urd n bolson um davtagdaad bna nyangar hadand garsan n deer gardag shig
2012-01-09