Риог зорих тамирчин нэгээр нэмэгдэв

img

 

Бразилын Рио-де-Жанейро хотод зуны олимпийн XXXI наадам нээлт гурван хоногийн дараа болох гэж байна. Манай улсаас 42 тамирчин есөн төрөлд дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөхөөр болоод байв. Харин Монголын багийн 43 дахь эрх өнгөрсөн долоо хоногт хүндийн өргөлтийн тамирчин, ОУХМ Ө.Чагнаадоржид иржээ.

 

Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос ОХУ-ын шигшээ багийг сэргээшийн асуудлаас болж хасч эрэгтэйчүүдийн эрхийг Серб, Хорват, Белги, Сальвадор, Монголын хүндийн өргөлтийн тамирчдад шилжүүлэн олгохоор болсон юм. Улмаар ОУХМ Ө.Чагнаадорж Бразилийг зорихоор боллоо.

 

Тэрбээр 2015 оны насанд хүрэгчдийн ДАШТ болон 2016 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон амжилттай оролцож байсан билээ. Энэ жил Баянзүрх дүүргийн 53-р дунд сургуулийн 12 дугаар ангийг төгссөн 19 настай тамирчин юм. Ө.Чагнаадорж дасгалжуулагч Д.Чинзоригийн хамт ирэх пүрэв гаригт/08.04/ Бразилийг зорино.

 

Энэ удаагийн олимпод 207 орны 10500 тамирчин спортын 42 төрөлд 4924 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ