“Рио 2016”: Дүрвэгсдийн баг олимпод бэлэн

XXX удаагийн “Рио 2016” зуны олимпод анх удаагаа дүрвэгсдийн баг оролцох билээ. Олон улсын олимпийн хороо өчигдөр “Рио”-гийн олимпод оролцох "Дүрвэгсдийн баг"-ийг танилцуулсан талаар “www.aljazeera.com” мэдээллээ.
Иргэний дайн, дотоодын зөрчил мөргөлдөөн, террорист бүлэглэлээс зугтааж эх орноосоо дүрвэсэн 12 иргэн олон сая дүрвэгсдийг төлөөлөн олимпод оролцохоор болжээ. "Дүрвэгсдийн баг"-т Этиоп улсын гурван иргэн, Өмнөд Суданы гурван иргэн, Сири улсын хоёр иргэн, Конго улсын дөрвөн иргэн нэгдэж, Олон улсын олимпийн хорооны туг дор жагсана.
Энэ талаар тус холбооны Ерөнхийлөгч Томас Бах “Дүрвэгсийн баг”-ийн гишүүн алтан медаль авбал олимпийн хорооны туг мандаж, холбооны сүлд дуу эгшиглэнэ. Тамирчдын бэлтгэл бүрэн хангагдсан. Дүрвэгсдийн баг олимпод бэлэн. Тэд сэтгэл зүйгээ сайн бэлдсэн. Олон улсын шилдэг дасгалжуулагчид тамирчдыг бэлтгэсэн учир бид амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэж мэдэгджээ.
“Дүрвэгсдийн баг”-т өмнө нь амжилт үзүүлж байсан гурван тамирчин багтсан юм. Тамирчидтай “AFP” агентлаг ярилцжээ.
Сиричүүд надаар бахархах болно
Би Сирийн ард түмний төлөө заавал амжилт гаргах болно. Миний ялалт нэг ч гэсэн Сири иргэнийг баярлуулаасай хэмээн залбирч сууна. Олимпийн дараа Сирийн ард түмэн надаар бахархах болно.
Би олон удаа үхэлтэй нүүр тулсан
Надад ухрах, шантрах эрх байхгүй. Би олон удаа үхэлтэй нүүр тулсан. Тиймээс надад бусад орны тамирчдаас эмээх зүйл байхгүй.
Гэр бүл, эх орныхоо төлөө эцсийн хүчээ гаргана
Би гэр бүлээсээ тусдаа амьдарч байна. Тэдний минь хувь заяа хэрхэн эргэснийг бурхан л мэдэх байх. Гэр бүл, эх орныхоо төлөө эцсийн хүчээ гаргана.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ