Согтуугаар машин жолоодож, хүн гэмтээжээ

Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 272 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 193 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж, 9 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал:
1. Шар хадны зам,Тэнгис авто угаалгын урд замд T.Prius маркийн авто машины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Vitz маркийнП, T.Sprinter маркийн И жолоочтой авто машинуудтай мөргөлдөж зорчигч 36 настай эмэгтэй Б нарын 2 хүн гэмтсэн.
2. Хасбаатарын гудамж Хорооллын 24-р байрны урд замд T.Prius маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 5 настай эмэгтэй Х-г мөргөж гэмтээсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ