Гүүр нурж, 22 хүн сураггүй болжээ

img

Энэтхэгийн Махараштра мужийн Райгад дүүрэгт байрлах "Мумбай-Гоа" гүүр нурсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Гэнэтийн ослын улмаас 22 хүн сураггүй алга болсон гэнэ. 100 гаруй аврагчид сураггүй бологсдыг эрэн хайж эхэлжээ.

 

Аврах алба "Одоогоор сураггүй алга болсон иргэдийг эрэн хайсаар байна. Гүүр нураад хэдийнэ 3-4 цаг боллоо. Иргэд аврах ажиллагаанд оролцож эхэлсэн. Аадар борооны улмаас Савитри гол  үерлэсэн учир аврах ажиллагаа гацаж байна” гэж мэдэгдсэн байна.

 

Гүүр нурах үед аялалын автобус болон 11 иргэнийг тээвэрлэж явсан автобус хөдөлгөөнд оролцож байжээ.

 

Тус улсад 2012 онд гүүр нурж, 32 хүн амиа алдаж, 132 хүн бэртсэн бол өнгөрсөн гуравдугаар сард гүүр нурж 20 хүн амиа алдаж, 100 хүн бэртсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ