Обама: Трамп агуу удирдагч болж чадахгүй

img

 

Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн АНУ-д төрийн айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр Цагаан ордонд зочилж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Тэргүүн хатагтай Мишель Обама нарын хамтаар хүндэтгэлийн зоог барьсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Уг хүндэтгэлийн зоогийн дараа удирдагчид хамтарсан мэдэгдэл хийх үеэр Обама сөрөг хүчин Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Дональд Трампийг “Энэ эрхэм Ерөнхийлөгчийн албанд тохирохгүй нэгэн” гэж хэлжээ.

 

Обама “Бүгд Найрамдахчууд яагаад энэ эрхмийг дэмжээд байгааг би мэдэхгүй байна. Түүнд ямар ч улстөрийн мэдлэг байхгүй. Тэр бол зүгээр л бизнесмэн. Тэрбээр сайн бизнесмэн байж болно. Гэхдээ сайн удирдагч болж чадахгүй. Трамп Ерөнхийлөгч болбол “АНУ, Мексикийн хил дээр хана босгож, АНУ-д байгаа исламын шашинтнуудыг улсаасаа хөөж гаргаж, дэлхийн бүх исламын шашинтнуудыг эх орондоо нэвтрүүлэхгүй” гэж мэдэгдсэн. Энэ бүхнийг сонсоод л би Трампийг агуу удирдагч болж чадахгүй гэж бодсон” гэж хэлжээ.

 

Уг мэдэгдлийн дараа Трамп твиттер хуудастаа “Обама агуу удирдагч гэж үү. Мэдэхгүй юм. Түүнийг төр барьж байх хугацаанд АНУ байнга заналхийлэлд өртлөө. Бид эх орогдоо ч амар амгалан амьдарч чадахгүй байна” гэж жиргэсэн байна.

 

Ли Хсиен Лүүн “АНУ-д удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ч ялалт байгуулсан бай хоёр улс найрсаг харилцаагаа үргэлжлүүлсээр байх болно” гэж хэлжээ.  Ерөнхий сайдын айлчлал маргааш өндөрлөх юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Арабчуудыг Халифын улс гэдэг мангастай болгож Ливи,Сирийн иргэдийн цусыг далай шиг урсгаж одоо хоолойгоо хүртэл живсэн яргачин шуламс хиллари тэгээд аугаа удирдагч гэж үү.
2016-08-04
зочин:
өөрсдийгөө л хичээе
2016-08-04
Зочин:
МАНАЙ БААСАНХҮҮ ШИГ БУДИЛУУ ЯРИАТАЙ ХҮН АМЭРИКЫН ЁРӨНХИЙЛӨГЧ БАЙЖ БОЛОХ УУ?
2016-08-04
Зочин:
Обама өөрөө ёстой нусан чавх шиг хөгийн ерөнхийлөгч байлаа гэж.
2016-08-04
Bolor:
Kkkkkkk
2016-08-04