“Рио 2016”: Хамгийн халуухан тамирчид

img

“Рио”-гийн зуны олимп эхлэхэд нэг өдөр үлдлээ. Бразилийн “www.latinexclusive.com” сайт “Рио”-гийн олимп оролцох нийт тамирчдаас хамгийн халуухан 10 тамирчнийг тодруулсан байна.

 

Ана Иванович

 

 

Сербийн теннисчин. Дэлхийд чансаагаараа зургаад жагсч байна. 2003 оноос теннисээр хичээллэх болсон. 2008 онд Францын нээлттэй тэмцээн, 2010, 2011 онд “WTA”- түрүүлж байжээ.

 

Дэвид Оливер

 

 

Америкийн шилдэг хөнгөн атлетикч. Өнгөрсөн онд бүсгүйчүүдийн дунд явуулсан “Дэлхийн халуухан эрэгтэй 10 тамирчин” жагсаалтад эхний дөрөвдүгээр байранд жагссан. “Түүний биеийн галбир болон инээмсэглэл нь гайхалтай” хэмээн  бүсгүйчүүд саналаа өгчээ.

 

Эллен Хүг

 

 

Голландын талбайн хоккейн хагас хамгаалагч. 2013 оны Талбайн хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан.

 

Лука Дотто

 

 

Италийн усан сэлэлтийн тамирчин. Түүний биеийн өндөр 1.92 метр бөгөөд өмнө нь модель байжээ. Тэрбээр итали бүсгүйчүүдийн дунд хамгийн алдартай тамирчдын  нэг.

 

Жакуелине Карвало

 

 

Бразилийн волейболын тамирчин. Бээжин, Лондонгийн олимпийн алтан медальт. Бразилийн сайхан бүсгүйчүүдийн нэг.

 

Марсело Черигини

 

 

Бразилийн усан сэлэлтийн тамирчин. Өдгөө 24 настай. 2010 онд Дубай хотноо зохион байгуулагдсан Дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн.

 

 Мария Шарапова

 

 

ОХУ-ын талбайн теннисчин. Тэрбээр “Дэлхийн хамгийн халуухан, хамгийн үзэсгэлэнтэй тамирчин” жагсаалтад байнга дээгүүр жагсдаг.

 

Руан Ховден

 

 

Австралийн усны пологийн тамирчин. Өмнө нь хэд хэдэн алдартай брэндийн сурталчилгаанд тоглож байсан. Австралийн хамгийн царайлагч 10 тамирчны нэг.

 

Наташа Хастинг

 

 

АНУ-ын хөнгөн атлетикч. Бээжингийн олимпийн алтан медальт.

 

Том Дэли

 

 

Их Британийн усан спортын тамирчин. Лондонгийн олимпийн хүрэл медальт. Британийн хамгийн сайхан 10 залуугийн нэг.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ