”Рио 2016”: Чөлөөтийн эмэгтэйчүүд мордлоо

“Рио-2016” олимпийн наадам өнөөдөр эхэлнэ. Наадамд оролцох манай улсын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид өчигдөр Бразил улсыг зорилоо.
Манай улсаас эмэгтэйчүүдийн 53 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, 58 кг-д ОУХМ П.Орхон, 63 кг-д олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-д ДАШТ-ий гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар Риогийн олимпод оролцох эрх авсан билээ.
Тэд эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГД Б.Батбаяр, дасгалжуулагч З.Дүвчин, Т.Сүхбаатар нарын хамт өчигдөр Бразил улс руу хүлгийн жолоо заллаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ