“Рио 2016”: Н.Түвшинбаяр, Хосе Арментерос нар учраа таарав

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ийн жинд хүч үзэх олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр А хэсэгт барилдахаар болжээ. Тэрбээр эхний тойрогт ДАШТ-ий мөнгөн медальт Кубын Хосе Арментеростой учраа таарсан байна.
Тэд өмнө нь Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон жүдо бөхийн ААШТ-нд оноолт таарч, барилдааны туршид Н.Түвшинбаяр аварга илт илүү байж, юүко үнэлгээгээр ялж байсан билээ.
Н.Түвшинбаяр энэ сарын 11-нд эхний барилдаанаа хийх юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ