Ж.Гантөгс гурван цагийн дараа харвана

img

 

Хэдхэн цагийн дараа Бразилийн нийслэл Рио де Жанейро хотноо “Рио 2016” олимпийн наадам эхлэх гэж байна. Манай улсын тамирчдын салхийг ОУХМ Ж.Гантөгс хагалж 21.00 цагт цэц мэргэнээ сорино.

 

Тэрбээр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан урьдчилсан харваа төрөлд өрсөлдөнө. Энэ төрөлд оролцох 64 харваач 70 метрийн зайд 6 сумаар 12 цуврал харвах бөгөөд нийт авсан оноогоор 1-64 байрт эрэмбэлэгдэх ажээ.  Хасагдах шатанд урьдчилсан харваанд 1-т орсон тамирчин 64-т орсонтой, 2-т орсон нь 63-т орсонтой гэх мэт оноолтоор харвах юм.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ