“Рио 2016”: Чөлөөөтийн эрчүүд явлаа

“Рио-2016” олимпийн наадам үргэлжилж байна. Наадамд оролцох манай улсын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид энэ сарын 4-нд Бразил улсыг зорьсон бол өнөөдөр эрэгтэйчүүд тус улс руу мордлоо.
Эрэгтэй чөлөөт бөхөөр нийт 39 орны бөхчүүд олимпийн эрхээ биелүүлсний дунд Азербайжан, Гүрж, Иран, Монгол, ОХУ, Турк гэсэн бөхийн орнууд бүтэн багаар буюу бүх жинд Бразилийн дэвжээнд өрсөлдөх юм.
Эргэн сануулахад манай улсаас Г.Мандахнаран /65 кг/, Ж.Чулуунбат /125 кг/, О.Үйтүмэн /86 кг/, П.Өнөрбат /74 кг/, Э.Бэхбаяр /57 кг/, Д.Хүдэрбулга /97 кг/ нарын эрэгтэйчүүд зодоглоно.
Чөлөөт бөхийн тамирчдын тэмцээний хуваарийг танилцуулж байна.
Наймдугаар сарын 17, Лхагва гариг. Эмэгтэй чөлөөт бөхийн 48, 58, 69 кг-ын жингүүдийн барилдаан:
- 10.00 - 13.00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
- 16.00 – 19.00 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан,медаль гардуулах ёслол
Наймдугаар сарын 18, Пүрэв гариг. Эмэгтэй чөлөөт бөхийн 53, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан:
- 10.00 - 13.00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
- 16.00 – 19.00 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол
Наймдугаар сарын 19, Баасан гариг. Эрэгтэй чөлөөт бөхийн 57, 74 кг-ын жингүүдийн барилдаан:
- 10.00 - 13.00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
- 16.00 – 19.00 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан,медаль гардуулах ёслол
Наймдугаар сарын 20, Бямба гариг. Эрэгтэй чөлөөт бөхийн 86, 125 кг-ын жингүүдийн барилдаан:
- 10.00 - 13.00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
- 16.00 – 19.00 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан,медаль гардуулах ёслол
Наймдугаар сарын 21, Ням гариг. Эрэгтэй чөлөөт бөхийн 65, 97 кг-ын жингүүдийн барилдаан:
- 8.30 - 11.15 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
- 12.45 – 15.15 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан,медаль гардуулах ёслол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ