Хэн түрүүлэх вэ

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа тун удахгүй эхлэх гэж байна. Энэ жилийн бөхийн барилдаанд даншгийн арслан Р.Пүрэвдагва, заан Б.Гончигдамба, өсөх идэр начин Ц.Содномдорж, Э.Энхбат нарын 256 хүчтэн зодоглож буй юм.
Хэрэв өнгөрсөн жил Даншиг наадамд түрүүлсэн Архангай аймгийн Булган сумын харъяат “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Улсын арслан Р.Пүрэвдагва дахин түрүүлбэл Даншигийн аварга цол хүртэх учиртай.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ