О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар шигшээд үлдсэнгүй

img

Риогийн олимпийн хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 7-ны өдөр манай улсаас жүдо хоёр, буудлага хоёр, бокс нэг, хүндийг өргөлт нэг тамирчин хүч сорив.

 

 

10 метрийн хийн гар бууны дасгалд Монгол улсын хөдөлмөрийн баатар, ОУХМ О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар цэц мэргэнээ сорив. Деодоро дүүрэг дэх "Үндэсний буудлагын төв"-д явагдсан эмэгтэйчүүдийн тус дасгалын урьдчилсан шатанд 44 тамирчин өрсөлдөж нийт 40 сум тавьсан.

 

Эхний найман байр финалын эрхтэй байсан юм. Гэвч О.Гүндэгмаа нийт 379 оноотойгоор 20-р байранд эрэмбэлэгдсэн бол Ц.Мөнхзул 378 оноотойгоор 32-р байранд бичигдэн финалд үлдэж чадсангүй. Энэхүү төрөлд Оросын буудагч Виталина Бацарашкина 390 оноо цуглуулж тэргүүн байраар шигшээд шалгарсан бол удаах байранд мөн Оросын Екатерина Коршунова 387 оноотой оржээ.

 

О.Гүндэгмаа болон Ц.Мөнхзул нар энэ сарын 9, 10-нд 25 метрийн гар бууны дасгалд цэц мэргэнээ сорино.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nusan buunuud buudaad baigaamuu:
uuu nusan buunuud...
2016-08-09
za za:
gadaadin tamirchdiig harahad zaluu tamirchdiig beldej olimpid oruulahiim da. manaihan ulig bolson heden humuus orohiim ,zaluusaa demjvel yasiim de .
2016-08-08
Bb:
Mahaihan denduu ih am garah hereggui shuudee ene chin Olimp. Hen durtai aaviin huu oroltsdog temtseen bish shuu...Uldej bui tamirchiddaa amjilt husey!!!
2016-08-08
Зочин:
10 медаль авна гэсэн 43 аас 9н тэмцээнээ дуусгалаа өдийд 2 ыг авсан байх ёстой
2016-08-08