Ираны физикчийг цаазалжээ

img

АНУ-ын Тагнуулын төв газар Ираны цөмийн физикчийг хулгайлж байсан хэмээн тус улсын эрх баригчид буруутгадаг билээ. Тэгвэл америкчуудад хулгайлагдаж байсан гэгдэх физикч Шахрам Амириг эх орноосоо урвасан хэмээн буруутгаж, цаазаар авсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

Физикчийг АНУ-ын Засгийн газарт ажиллаж, улсын нууцын зэрэглэлтэй мэдээ, материалыг задруулсан хэмээн Ираны Дээд шүүх мэдэгджээ. Ираны шүүх байгууллагын төлөөлөгч Хожжат аль Эслам "Тэрбээр шалгалтын явцад нууц мэдээлэл задруулсан болохыг тогтоосон" гэсэн байна. 

 

Амиригийн хэргийг шүүсэн бүх шатны шүүх түүнд цаазын ял оноохыг дэмжжээ. Тэрээр 2009 онд Саудын Арабт мөргөл хийхээр яваад сураггүй алга болсон юм. 

 

Ираны удирдлагууд АНУ-ын Засгийн газрыг физикчийг хулгайлсан хэмээн буруутгасан билээ. Харин уг мэдээллийг АНУ эрс үгүйсгэсэн. Физикчт өөрийгөө АНУ-ын тагнуулынханд хулгайлагдсан хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр 2010 оны долоодугаар сарын 14-нд гэртээ ирэх үед Ираны цагдаагийнхан баривчилсан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ