Сэрэмжлүүлэг: Хурдаа хас

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотоос зүүн урагш 56 км-т Баруун урт чиглэлийн төв замд “Аксент” маркийн Т жолоочтой авто машин онхолдож зорчигч 24 настай эрэгтэй Э-ийн амь нас хохирч 4 хүн гэмтсэн.
Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3-р багийн гүүрнээс баруун тийш 200 метрт асфальтан замд “Сорента” маркийн Ө жолоочтой авто машин онхолдож зорчигч 9 настай эрэгтэй М-ийн амь нас хохирсон хэрэг гарчээ.
Иймд хөдөө орон нутаг руу зорчиж байгаа жолооч нарыг хурдаа тохируулж, хамгаалалтын бүсээ зүүж явахыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ