Риогийн тэнгэрт Монгол төрийн далбаа мандлаа

img

 

Риогийн олимпийн хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 8-ны өдөр манай улсаас жүдо хоёр, бокс хоёр,  байт харваа нэг тамирчин хүч сорилоо.

 

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57кг-д ДАШТ-ий хүрэл медальт гавьяат тамирчин  Д.Сумъяа эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын хүрэл медальт Голландын Санне Верхагентэй оноолт таарч, торгуулиар ялав.  Улмаар шигшээ наймд үлдэх эрхийн төлөө дэлхийн аваргын дөрвөн мөнгө, нэг хүрэл медальтай Португалийн Телма Монтейротой учраа таарч,  цаг сунган барилдсаны эцэст нэг торгуулиар Д.Сумъяа ялсан.

 

Ийнхүү Д.Сумъяа, хагас шигшээд үлдэж Японы Каори Мацумото учраа таарч, өрсөлдөгчөө сууж үүрэх мэхээр цэвэр ялж, олимпийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар болов. Алтан медалийн төлөө эзэн орны бөхтэй барилдаж, вазари үнэлгээгээр Рафаела Силвад ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

 

Ийнхүү “Рио 2016” олимпийн наадмаас Монголын анхны тамирчин мөнгөн медаль хүртэж Рио Де Жанейрогийн тэнгэрт Монгол төрийн далбаа мандлаа.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MGL:
Sain bailaa. Medaliin buuhiag ehluullee dee. Busad ni l urgeljluuleesei bilee.Eregtei judochid muu blaa gej
2016-08-09
zochin:
bayar hujgeye.
2016-08-09