Риогийн олимпийн хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 8-ны өдөр манай улсаас жүдо хоёр, бокс нэг, байт харваа нэг тамирчин хүч сорилоо.
Олимпийн наадмын боксын тэмцээний гурав дахь өдөр Монголын баг тамирчдаас ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхний тоглолтоо хийсэн. Тэрбээр эхний даваанд гоц мөргөж, дараагийн даваанд Эквадорын Куйпо Пилатакситай тоглож 3-0-ээр ялагдаж тэмцээнээ дуусгав.
Мөн өнгөрсөн өдөр байт харвааны хасагдах шат явагдаж өндөрлөлөө. Энэ төрөлд манай улсын тамирчин Ж.Гантөгс Тайландын тамирчин В.Тамвонгд 5 сетийн дараагаар 7:3-аар хожигдсноор тэмцээнээ өндөрлүүллээ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |