“Рио 2016”: Нэрт теннисчид хасагдлаа

“Рио”-гийн зуны олимп амжилттай үргэлжиж байна. Тэгвэл тэмцээний эхнээс л дэлхийд нэгт жагсч буй алдарт теннисчид хасагдаж, олны гайхууллаа.
Серена, Винус
АНУ-ын талбайн теннисийн од эгч дүү Серена Уилъямс, Винус Уилъямс нар талбайн теннисний хосын төрөлд ялагдал хүлээснээр тэмцээнээ өндөрлүүллээ. Тэд Чехийн Люси Сафарова болон Барбора Стрицова нарт 6:3, 6:4 харьцаатайгаар ялагджээ. Эгч, дүүс олимпийн гурван алтан медальтай билээ.
Новак Жокович
Дэлхийн номер нэг теннисчин гэгддэг, Сирбийн алдарт тамирчин Новак Жокович ялагдал хүлээсэн нь олныг гайхууллаа. Тэрбээр Аргентин улсын теннисчин Хуан Мартин дель Потрод 7-6 7-6 харьцаагаар ялагдал хүлээжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ