23 хүн нохойнд хазуулжээ

img

 

БНХАУ-ын Гүйжоу мужийн иргэд гудамжны нохойнд хазуулах нь ихэссэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Ганцхан өдрийн дотор 23 хүн нохойнд хазуулж, эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. 

 

Гүйжоу мужийн Цагдаагийн газар нохой иргэд рүү дайрч буй үеийн бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан байна.

 

Иргэд олноороо гэмтэх болсон учир тус мужийн эрх баригчид золбин муур, нохойг устгах ажлыг эхлүүлжээ. Цагдаагийнхан иргэдийг гэрийн тэжээмэл амьтдаа хүзүүвч зүүхийг уриалсан аж. Тус мужид өнгөрөгч долоо хоногт 152 хүн нохойнд хазуулсан талаар “www.metro.co.uk” мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Энэ аль газрын золбин сэтгүүлч вэ.Чамд эх хэл гэж юм байна уу. Монгол хүн нохойд хазуулах гэж ярьдаггүй юм. монголчууд, Тэр нохойд уруулж гэнэ гэж ярьж байхыг сонсож байгаагүй юу.
2016-08-09
Зочин:
manaih mon adil heden arbaaraa uruulaal bgaa nohoi ustgalaa hiigeechee
2016-08-09