“Рио 2016”: Тэд тангараг өргөсөн

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Долдугаар сарын 20-нд Монголчууд “Рио 2016” олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагааг зохион байгуулсан.

 

Энэ үеэр Бразилийн олимпийн наадамд оролцох баг, тамирчдыг төлөөлж, Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн тамирчин МУГТ, Д.Сумъяа, боксын тамирчин Д.Отгондалай нар тангараг өргөсөн. Тэд тамирчдаа төлөөлөн спортын өндөр амжилт гаргана гэдгээ ард түмнийхээ өмнө тангарагласан билээ.

 

Үнэхээр ч жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 54 кг-ийн жинд барилдсан МУГТ Д.Сумъяа өндөр амжилт гаргаж “Рио 2016” наадмаас мөнгөн медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

 

Түүнтэй хамт тангараг өргөсөн боксын тамирчин Д.Отгондалай “Өнөөдөр Монголын ард түмэн болон Төрийн тэргүүнүүд маань Риод оролцох тамирчдаа гаргаж өгч байна. Ингэж гаргаж өгч байгаад нь сэтгэгдэл маш их хөдөллөө. Тэр хэрээрээ итгэлийг нь алдахгүй юмсан гэж хичээж, тэмцээндээ амжилттай оролцоод ирэх болно. Манай баг тамирчид бүгд бэлтгэл сургуулилт сайн байгаа учраас тэмцээнд амжилт үзүүлнэ гэж бодож байна хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан.

 

Тэрбээр өнөөдөр Улаанбаатарын цагаар 23.00 цагт тулалдана. Түүнд амжилт хүсье.

 

Г.Тэгшсүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Yooy peezdaak ork setguulch naraa bolichih tehuu? Bitgii ingej setgelzuin daramt og l doo.
2016-08-09