Үерээр 21 хүн амиа алджээ
2016-08-09

 

Македон улсад их хэмжээний бороо орж, үер буусан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Гэнэтийн байгалийн гамшгийн улмаас 21 хүн амиа алдсан хэмээн албаны эх сурвалж ярьсан байна.

 

Тус улсын Ерөнхийлөгч үерээр амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж, энэ өдрийг үндэсний гашуудлыг өдөр болгожээ.

 

Мөн нутгийн хойд хэсгийг 70 км/ цагийн хурдтай хүчтэй хар салхи дайрсаны улмаас 40 мянган өрх орон гэрээ алсан аж.

 

Дотоод яамны хэвлэлийн төлөөлөгч Наталижа Спирова Кордак “Аврагчид сураггүй алга болсон иргэдийг хайж, үерийн аманд дээр буусан мянга мянган өрхийг нүүлгэн шилжүүлж байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Geree yazh aldiin bol
2016-08-09